24 дугаар зүйл. Нэгдсэн холбооны үйл ажиллагаа

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Нэгдсэн холбооны үйл ажиллагаа

24.1.Нэгдсэн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:

24.1.1.малчин, мал аж ахуй, байгалийн нөөцийн менежментийн чиглэлийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох талаар гишүүдийн саналыг нэгтгэн боловсруулж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгуулах арга хэмжээ авах;

24.1.2.нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл, заншил, мал маллах арга ухааныг сурталчлах;

24.1.3.бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллах;

24.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх нэгдсэн сүлжээ бий болгох талаар эрх бүхий байгууллагад санал гаргах;

24.1.5.нэгдсэн холбооны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлэх;

24.1.6.холбооны мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.