3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр дэх байгалийн нөөцийг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын оролцоог хангах, малчин өрхийн холбооны тогтолцоог өөрөө удирдах ёсны зарчимд нийцүүлэн зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Малчин өрхийн эрх зүйн байдалтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.3.Бэлчээрийг гэрээгээр ашиглахтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.