4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;
4.1.2."малчин өрх" гэж жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог өрхийг;
4.1.3."малчин өрхийн анхдагч холбоо" гэж сайн дурын үндсэн дээр, малчин өрхийн нийтлэг эрх ашгийн төлөө өөрөө удирдах зарчимд үндэслэн энэ хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.4."байгалийн нөөц" гэж гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр дэх байгалийн ургамал, уст цэг, ан амьтан зэргийг.