5 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим

МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна.

5.2.Төрийн зарим чиг үүргийг малчин өрхийн холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

5.3.Малчин өрхийн холбоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

5.3.1.гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагын тэгш, шударга байдлыг хангах;

5.3.2.ил тод, нээлттэй байх;

5.3.3.улс төрөөс ангид байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.