6 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны дүрэм
6.1.Малчин өрхийн холбооны дүрэм /цаашид "дүрэм" гэх/-д дараах асуудлыг тусгана:
6.1.1.холбооны оноосон нэр;
6.1.2.холбооны бүтэц, зохион байгуулалт;
6.1.3.холбооны санхүүжилт, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах;
6.1.4.гишүүний эрх, үүрэг;
6.1.5.гишүүнээр элсүүлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, гишүүнээс гарах, гаргах үндэслэл, журам;
6.1.6.холбооноос хоршоо, нөхөрлөл, компани зэрэг бусад этгээдтэй харилцах зарчим, журам;
6.1.7.холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
6.1.8.дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага;
6.1.9.анхдагч холбооны бүх гишүүдийн хурал /цаашид "бүх гишүүдийн хурал" гэх/-тай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;
6.1.10.энэ хуульд заасан бусад.
6.2.Холбооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
МАЛЧИН ӨРХИЙН АНХДАГЧ ХОЛБОО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА