7.1.Тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоо /цаашид "анхдагч холбоо" гэх/-г үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.
7.2.Анхдагч холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 7.1-д заасан малчин өрхийн төлөөлөл зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
7.2.1.анхдагч холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;
7.2.2.анхдагч холбооны дүрмийг батлах;
7.2.3.анхдагч холбооны ахлагч, тэргүүлэгчдийг сонгох.
7.3.Анхдагч холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.