14 дугаар зүйл. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хүн, хуулийн этгээдэд хориглох зүйл

МАЛ, АМЬТНЫ ЭМ, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хүн, хуулийн этгээдэд хориглох зүйл

14.1.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч хүн, хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно:

14.1.1.хуурамч, бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, хүчинтэй хугацаа дууссан эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийг худалдан авах, хэрэглэх;

14.1.2.зориулалтын бус газарт эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурыг хадгалах;

14.1.3.биобэлдмэл, жороор олгох эмийг малын эмчийн зөвшөөрөлгүй мал, амьтанд хэрэглэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.