2 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж
2.1.Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.