3 дугаар зүйл. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн талаар баримтлах зарчим
3.1.Мал, амьтны эм /цаашид "эм" гэх/, тэжээлийн нэмэлтийн талаар дараах зарчмыг баримтална:
3.1.1.эмийн салбарын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, эмийн зохицуулалтын цогц тогтолцоог бэхжүүлэх;
3.1.2.эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй, тогтвортой хангах;
3.1.3.эмийн салбарын үйл ажиллагааг судалгаа, нотолгоонд тулгуурлан явуулж, хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох;
3.1.4.эмийн салбарыг мэргэшсэн, ур чадвартай хүний нөөцөөр тогтвортой хангах;
3.1.5.эм хангамжийн байгууллагад зохистой дадлыг нэвтрүүлэх;
3.1.6.эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих.