9 дугаар зүйл. Эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлт, оношлуурын судалгаа, шинжилгээ
9.1.Шинээр бүтээсэн эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуур нь эм зүй, эм судлал, хор судлал болон бусад судалгааны дүнгээр баталгаажсан байна.
9.2.Шинэ эм, биобэлдмэл, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эд, тэжээлийн нэмэлт, оношлуурын талаарх судалгааны тайланг мал эмнэлгийн эрдэм шинжилгээний, эсхүл дээд боловсролын байгууллагын Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан байна.
9.3.Хангамжийн байгууллага нь оношлуурыг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29.1-д заасан лабораториор үр дүнгийн харьцуулсан судалгааг хийлгэнэ.
9.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь судалгаа, шинжилгээний ажлыг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх, үр дүнг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОБЭЛДМЭЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БЭЛДМЭЛ, ЭМИЙН ТҮҮХИЙ ЭД, ТЭЖЭЭЛИЙН НЭМЭЛТ, ОНОШЛУУРЫН ХУДАЛДАА, ХАНГАМЖ, ЗӨВШӨӨРӨЛ