28 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдэг
28.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага туг, бэлгэ тэмдэгтэй байна.
28.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Засгийн газар батална.
28.3.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдгийг бусад этгээд хэрэглэхийг хориглоно.