46 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албанаас чөлөөлөх
46.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр албанаас чөлөөлж болно:
46.1.1.бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаал, орон тоо нь цомхотгогдсон;
46.1.2.эрүүл мэндийн хувьд албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;
46.1.3.төрийн тусгай хамгаалалтын алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БИЕИЙН ХҮЧ, ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ТЕХНИК, АЛБАНЫ НОХОЙ ХЭРЭГЛЭХ