8 дугаар зүйл. Хамгаалуулагчийн хүлээх үүрэг
8.1.Хамгаалуулагч аюулгүй байдлыг нь хангахтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны хүсэлт, зөвлөмж, шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ.
8.2.Энэ хуулийн 6.1.6, 6.1.7-д зааснаас бусад төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтаас татгалзахыг хориглоно.