14 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэгийн эх үүсвэр
14.1.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1.мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
14.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
14.1.3.энэ хуулийн 7.4-т заасны дагуу төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого;
14.1.4.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.5, 5.3.18, 5.3.20-д заасан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь.
БУСАД ЗҮЙЛ