13 дугаар зүйл. Татварын болон татварын бус дэмжлэг

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Татварын болон татварын бус дэмжлэг

13.1.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь санхүүгийн болон татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, Зөвлөлийн ажлын албанд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлнэ.

13.2.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын дэмжлэгийг холбогдох хуульд заасны дагуу үзүүлнэ.

13.3.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх дараах татварын бус дэмжлэг үзүүлнэ:

13.3.1.мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;

13.3.2.экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн грант олгох;

13.3.3.виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;

13.3.4.хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;

13.3.5.дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;

13.3.6.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргах;

13.3.7.экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгох;

13.3.8.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;

13.3.9.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох.

13.4.Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.