19 дугаар зүйл. Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
19.1.Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага энэ хуулийн 18.1-д зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1.үйл ажиллагааныхаа чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
19.1.2.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөр батлан мөрдүүлэх;
19.1.3.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.
19.2.Цэргийн насны залуучуудын бие бялдрын бэлтгэлийн чиглэлээр төрөл бүрийн ажил, арга хэмжээг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран явуулж болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА