11 дугаар зүйл. Хот, тосгоны зохион байгуулалт
11.1.Хотын зохион байгуулалтын нэгж нь хотын хороолол байна. Хотын хороолол оноосон нэртэй байна.
11.2.Улсын зэрэглэлтэй хотын хорооллыг 10000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын хорооллыг 8000-аас доошгүй оршин суугчтайгаар байгуулах бөгөөд эдэлбэр газрын заагийг хотын Зөвлөл тогтооно.
11.4.Тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байж болно.