26 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны баталгаа

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны баталгаа

26.1.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн Зөвлөл батална.

26.2.Зөвлөлийн төсөвт гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэргийн зардлыг тусгана.

26.3.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь холбогдох байгууллага, албан тушаалтан дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

26.4.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа албан тушаалтан, улс төрийн нам, бусад байгууллага хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.