25 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох

25.1.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

25.1.1.нас барсан;

25.1.2.чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

25.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

25.1.4.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

25.1.5.тухайн хотоос шилжсэн;

25.1.6.төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;

25.1.7.энэ хуулийн 24.1.1-д заасныг зөрчсөн;

25.1.8.Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан.

25.2.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.1.5, 25.1.6-д заасан тохиолдолд чөлөөлөх, 25.1.7, 25.1.8-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ба энэ хуулийн 25.1.4-т заасан тохиолдолд огцорсонд тооцно.

25.3.Энэ хуулийн 25.1.1-д заасан нөхцөл үүссэн бол гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.