24 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйл

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйл

24.1.Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

24.1.1.хот, тосгоны Захирагчийн эрхлэх асуудлын хүрээний болон үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг, түүнээс санхүүжилт авдаг аливаа байгууллага, бүтцийн нэгжид удирдах ажил, албан тушаал эрхлэх;

24.1.2.Зөвлөлийн гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;

24.1.3.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Зөвлөлийн хуралд зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхин гарах;

24.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.