37 дугаар зүйл. Хот, тосгоны төсөв

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Хот, тосгоны төсөв

37.1.Хот, тосгон нь Төсвийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдсэн төсөвтэй байна.

37.2.Улсын зэрэглэлтэй хотын хороолол нь тухайн хотын, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгон нь аймаг, нийслэлийн төсвийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг байна.

37.3.Хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахдаа оршин суугч иргэдийн санал, оролцоог хуульд заасны дагуу хангасан байна.

37.4.Хот, тосгоны төсвөөр энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

37.5.Хот, тосгонд шилжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх эх үүсвэрийг холбогдох дээд шатны төсөв, улсын төсвөөс хуваарилна.

37.6.Хот, тосгоны төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.