36 дугаар зүйл. Хотын эдийн засгийн үндэс

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Хотын эдийн засгийн үндэс

36.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

36.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

36.3.Хот, тосгоныг хөгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагаа эрхлэхэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.