43 дугаар зүйл. Хотын Зөвлөл Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай харилцах

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Хотын Зөвлөл Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай харилцах

43.1.Хотын Зөвлөл нь энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна.

43.2.Хотын Зөвлөл нь төрөөс болон орон нутгаас шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг мэдээллээр хангаж, хууль, гэрээнд заасан хугацаанд тайлагнана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.