42 дугаар зүйл. Хотын хөгжлийн бусад сан

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42.1.Хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан Ногоон хөгжлийн сантай байж болно.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан сангийн үйл ажиллагаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Хог хаягдлын тухай хуульд заасныг баримтална.

ХОТ, ТОСГОНЫ УДИРДЛАГА БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.