45 дугаар зүйл. Хотын Захирагч төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай харилцах

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Хотын Захирагч төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай харилцах

45.1.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай доор дурдсан журмаар харилцана:

45.1.1.хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

45.1.2.хотын хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

45.1.3.хотын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах;

45.1.4.хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх.

45.2.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч тухайн хотын харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргаар дамжуулан Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай харилцана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.