46 дугаар зүйл. Хот, тосгон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцах

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Хот, тосгон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцах

46.1.Хот, тосгон болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцаанд дараах зарчмыг баримтална:

46.1.1.энэ хуулиар тодорхойлсон хот, тосгоны өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага оролцож үл болох;

46.1.2.хот, тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлаар тухайн нэгжтэй нийтийн эрх зүйн гэрээ байгуулах.

46.2.Хот, тосгон болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь тодорхой асуудлаар хамтарч ажиллаж болно.

46.3.Хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хот, тосгоны хооронд үүссэн дараах маргааныг доор дурдсанаар шийдвэрлэнэ:

46.3.1.улсын зэрэглэлтэй хот болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хот хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайд;

46.3.2.тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх орон нутгийн зэрэглэлтэй хот хооронд, эсхүл тухайн нэгж дэх орон нутгийн зэрэглэлтэй хот болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хооронд үүссэн маргааныг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч;

46.3.3.төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.