47 дугаар зүйл. Хот, тосгоны Захирагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах
47.1.Хот, тосгоны Захирагч өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагад хот, тосгоны удирдлагын шийдвэрийг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгаж болно.
47.2.Хот, тосгоны Захирагч хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор харьяа нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.
ХОТ, ТОСГОНЫ ОРШИН СУУГЧ