48 дугаар зүйл. Хот, тосгоны оршин суугч
48.1.Энэ хуульд заасан хот, тосгонд байнгын хаягаар бүртгүүлэн 180 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хот, тосгоны байнгын оршин суугч гэнэ.
48.2.Хот, тосгонд 180 хүртэлх хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг түр оршин суугч гэнэ.