51 дугаар зүйл. Хот, тосгоны оршин суугчийн эрх, үүрэг
51.1.Хот, тосгоны оршин суугч дараах эрхтэй:
51.1.1.сонгуулийн эрх бүхий оршин суугч нь тухайн хот, тосгоны удирдлагыг сонгох, түүнд сонгогдох;
51.1.2.хууль тогтоомжид заасан журмын дагуу хот, тосгоны удирдлагаас мэдээлэл авах, санал өгөх;
51.1.3.хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахад санал өгөх;
51.1.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.
51.2.Хот, тосгоны оршин суугч дараах үүрэг хүлээнэ:
51.2.1.хот, тосгоны эдэлбэр газрын хүрээнд хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
51.2.2.Зөвлөл болон хот, тосгоны Захирагчийн шийдвэр, хот, тосгоны дүрэм, стандартыг сахин биелүүлэх;
51.2.3.хотын албан татвар төлөх;
51.2.4.хотын соёл, харилцааны хэм хэмжээг хүндэтгэн сахих;
51.2.5.өөрийн өмчлөл, эзэмшлийн газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ашиглах;
51.2.6.хот, тосгоны хэмжээнд зохиогдож байгаа тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох;
51.2.7.хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсэд оршин сууж, орчноо цэвэр үзэмжтэй байлгах.
51.3.Хот, тосгонд түр оршин суугч нь амьдарч байх хугацаандаа энэ хуулийн 51.2-д заасан үүргийг хүлээнэ.
БУСАД ЗҮЙЛ