8 дугаар зүйл. Хот, тосгоны дүрэм

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хот, тосгоны дүрэм

8.1.Хот, тосгон нь хууль тогтоомжид нийцүүлэн баталсан өөрийн дүрэмтэй байна.

8.2.Нийслэлд харьяалагдахаас бусад хот, тосгоны дүрэмд дараах харилцааг тусгаж болно:

8.2.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

8.2.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;

8.2.3.тарьж ургуулж болох мод, бут, сөөг;

8.2.4.дуу, чимээний бохирдлын хяналт;

8.2.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;

8.2.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;

8.2.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;

8.2.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;

8.2.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;

8.2.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;

8.2.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;

8.2.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;

8.2.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;

8.2.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;

8.2.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;

8.2.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ийн ашиглалт;

8.2.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;

8.2.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;

8.2.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;

8.2.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;

8.2.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;

8.2.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт.

8.3.Хот, тосгоны дүрмийг хот, тосгоны Зөвлөл баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.

8.4.Хот, тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь хот, тосгоны дүрмийг дагаж мөрдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.