9 дугаар зүйл. Хот, тосгоны эдэлбэр газар

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хот, тосгоны эдэлбэр газар

9.1.Хот, тосгон нь эдэлбэр газартай байна.

9.2.Хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал, тосгоны эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

9.3.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

ХОТ, ТОСГОНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.