7 дугаар зүйл. Хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд хотын албан татвар ногдуулна:

7.1.1.бүх төрлийн согтууруулах ундаа;

7.1.2.бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл.

7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд хотын албан татвар ногдуулна:

7.2.1.зочид буудлын үйлчилгээ;

7.2.2.амралтын газрын үйлчилгээ;

7.2.3.рестораны үйлчилгээ;

7.2.4.баарны үйлчилгээ;

7.2.5.автомашин угаалгын газрын үйлчилгээ;

7.2.6.aвто үйлчилгээ.

ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.