8 дугаар зүйл. Хотын албан татвар ногдуулах үнэлгээ

ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хотын албан татвар ногдуулах үнэлгээ

8.1.Хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр ногдуулна.

8.2.Хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.

8.3.Албан татвар ногдуулах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай[5] хуулийн 10.2-т заасан журмын дагуу тооцно.

8.4.Албан татвар суутган төлөгч нь бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд цахим төлбөрийн баримт үйлдэж, албан татвар төлөгчид олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримтад хотын албан татварын хувь хэмжээ, ногдуулсан дүнг албан татвар тооцох үнэлгээнээс ялгаж тусгасан байна.

ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.