10 дугаар зүйл. Хотын чиг үүрэг

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Хотын чиг үүрэг

10.1.Хот нь тус хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, өөрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хууль тогтоомж, хотын дүрмийн хүрээнд хотын оршин суугч, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байна.

10.2.Хот нь нийслэлийн дагуул хот болохын хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1-д заасан болон Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас холбогдох хуулийн дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10.3.Засгийн газар, нийслэл, бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж энэ хуулийн 10.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн болон орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн Хүннү хотод шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.4.Хот хуульд заасан чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.