12 дугаар зүйл. Хотын удирдлага, түүний тогтолцоо

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хотын удирдлага, түүний тогтолцоо

12.1.Хотын удирдлага дараах тогтолцоотой байна.

12.1.1.хотын Зөвлөл;

12.1.2.хотын Захирагч;

12.1.3.хотын Ерөнхий архитектор.

12.2.Хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Хүннү хотын Зөвлөл хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг хотын Захирагч гүйцэтгэнэ.

12.4.Хотын Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.5.Хот нь хөгжлийн корпорацтай байна.

12.6.Хотын хөгжлийн корпорац нь энэ хуулийн 16.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.7.Хотын удирдлага энэ хуульд заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.