25 дугаар зүйл. Хотын бүтээн байгуулалтын гаалийн тусгай зохицуулалт

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Хотын бүтээн байгуулалтын гаалийн тусгай зохицуулалт

25.1.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр оруулахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

25.2.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.