24 дугаар зүйл. Хотод хөрөнгө оруулах, түүний баталгаа
24.1.Хотод хэрэгжүүлэх төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуур хангасан тохиолдолд дараах хугацаагаар тогтворжуулалтын гэрчилгээг олгоно:
Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацаа /жилээр/ 10-30 хүртэл 5 2 30-50 хүртэл 6 3 50-100 хүртэл 7 4 100-200 хүртэл 8 5 200-300 хүртэл 10 6
24.2.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.8-д заасны дагуу хотын бүтээн байгуулалтын хөгжлийн төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх санал гаргасан хөрөнгө оруулагчтай Засгийн газар эрх олгосноор хотын Захирагч гэрээ байгуулна.
24.3.Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд гаалийн, татварын болон татварын бус, худалдан авах ажиллагааны тусгай зохицуулалт үйлчлэх ба тэдгээрийг хуулиар зохицуулна.
24.4.Хот дахь төрийн үйлчилгээ нь худалдаа, татвар, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх бүртгэл, зөвшөөрлийн цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.
24.5.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.
24.6.Энэ хуулийн 24.5-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн ажиллах журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
24.7.Хотыг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.