23 дугаар зүйл. Хотын дэд бүтцийн сан

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Хотын дэд бүтцийн сан

23.1.Хот нь доор дурдсан үйл ажиллагаанд зарцуулах сантай байна:

23.1.1.инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх;

23.1.2.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламж бий болгох.

23.2.Дэд бүтцийн сангийн хөрөнгө дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

23.2.1.хотын төсвийн орлогын 10 хувь;

23.2.2.хотын хөгжлийн корпорацын ногдол ашгийн 20 хувь;

23.2.3.чөлөөт бүсийн аж ахуйн үйл ажиллагааны орлогын 10 хувь;

23.2.4.хуулиар хориглоогүй бусад.

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан санг байгуулах, түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг хотын Зөвлөл тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

23.4.Энэ хуулийн 23.3-т заасны дагуу тогтоосон журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

23.5.Хотын дэд бүтцийн сангаас зээл олгох, өр, авлага үүсгэх, сангийн хөрөнгийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

ТАВДУГААР БYЛЭГ

ХОТЫН БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.