22 дугаар зүйл. Хотын өмч
22.1.Хот нь хотын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах өмчтэй байна.
22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтаар хийсэн инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хотын өмчлөлд бүртгэнэ.
22.3.Хотын өмчийн менежментийг хотын хөгжлийн корпорац хэрэгжүүлнэ.
22.4.Хотын өмчийн харилцааг хуулиар зохицуулна.