21 дугаар зүйл. Хотын төсөв, татвар
21.1.Хот төсөвтэй байх бөгөөд нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.
21.2.Хотын төсвийн орлого нь татварын болон татварын бус орлого, улс, нийслэлийн төсвөөс олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
21.3.Нийслэлийн төсвийн орлогын дагуул хотоос эх үүсвэртэй татварын орлогын 80 хувийг Хүннү хотын төсөвт, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилна. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.4.Хотын төсвийг хотын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
21.5.Хотын төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулиар зохицуулна.
21.6.Хот татвартай байна. Хотын татварыг Хотын албан татварын тухай хуулиар зохицуулна.