20 дугаар зүйл. Нийслэл хот, орон нутгийн дэмжлэг

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Нийслэл хот, орон нутгийн дэмжлэг

20.1.Нийслэл хот нь Хүннү хотын бүтээн байгуулалтад зориулж холбогдох хууль, журмын дагуу үнэт цаас гаргаж болно. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Нийслэл хот, Төв аймаг нь хотын эрчим хүч, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, инженерийн бэлтгэл арга хэмжээ, хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл, үйлчилгээг саадгүй үзүүлнэ.

20.3.Нийслэл хот болон Төв аймаг нь хотод дараах дэмжлэгийг үзүүлнэ:

20.3.1.орон нутгийн татвар, төлбөр, хураамжийн хэмжээг өөрөөр тогтоох;

20.3.2.өөрийн мэдлийн өмчийг дагуул хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;

20.3.3.төрийн үйлчилгээг шуурхай, нэг цонхоор үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

20.3.4.салбарын хяналт шалгалтыг давхардуулахгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.