19 дугаар зүйл. Төрийн дэмжлэг
19.1.Төрөөс хотын бүтээн байгуулалтад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ.
19.2.Улсын Их Хурал хотын бүтээн байгуулалтын хугацаанд буюу 2040 он хүртэл инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх зардлын төсвийг жил бүр улсын төсөвт тусгаж батална.
19.3.Засгийн газар төрийн байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.
19.4.Хот хувийн хэвшилтэй хамтрах, төр, хувийн түншлэлийг хэрэгжүүлэх нөхцөлийг хуулиар тогтоож болно.
19.5.Төрийн зарим чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Хүннү хотын удирдлагад шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.6.Хотын бүтээн байгуулалтын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох бодлогыг дэмжиж хэрэгжүүлнэ.