18 дугаар зүйл. Олон улсын санхүүгийн төв
18.1.Энэ хуулийн 8.1.1-д заасан эдийн засгийн чөлөөт бүсэд тусгай дэглэм бүхий газар нутгийн хил зааг дотор олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн оролцогч байгууллагуудаас бүрдсэн олон улсын санхүүгийн төв байгуулна.
18.2.Олон улсын санхүүгийн төвийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ, хязгаар, эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.