17 дугаар зүйл. Хотын эдийн засгийн үндэс, тэргүүлэх чиглэл
17.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэл, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн хотын өмч, татварын болон татварын бус орлого, хотын сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, бусад орлогоос бүрдэнэ.
17.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, баталгаагаар хангах нь төр, нийслэл, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
17.3.Хот нь эдийн засгийн дараах тэргүүлэх чиглэлтэй байна:
17.3.1.аялал жуулчлал;
17.3.2.тээвэр логистик;
17.3.3.соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын биет бус өвийн академи;
17.3.4.шинжлэх ухаан, технологи, инновац;
17.3.5.олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн, худалдаа;
17.3.6.олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа.