27 дугаар зүйл. Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд үзүүлэх татварын бус дэмжлэг

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27.1.Хотын бүтээн байгуулалтад чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

27.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд дэмжлэг үзүүлэх;

27.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;

27.1.3.бүтээн байгуулалтын ажилд зориулан хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжид олгох;

27.1.4.Хотын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрийг чөлөөлөх.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.