28 дугаар зүйл. Хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах
28.1.Хотын удирдлага нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй нийслэлийн Засаг даргаар дамжуулж харилцана.
28.2.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.