6 дугаар зүйл. Хотыг хөгжүүлэх үйл ажиллагааны зарчим
6.1.Хотыг байгуулах, төлөвлөх, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуульд заасан болон дараах зарчмыг баримтална:
6.1.1.нийслэл болон орон нутаг, бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэх;
6.1.2.соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, үйлдвэрлэл, инновацын төв байх;
6.1.3.гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах технологид тулгуурлах;
6.1.4.хотын бүтээн байгуулалтыг улс, нийслэл, орон нутаг, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалттай уялдуулах;
6.1.5.нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотой байх;
6.1.6.эдийн засгийн хувьд бие даасан байх;
6.1.7.орчин үеийн эко, ухаалаг хот болгон хөгжүүлэх.
ХОТ БАЙГУУЛАЛТ