7 дугаар зүйл. Хотын төлөвлөлт
7.1.Хот нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй байх ба нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцсэн байна.
7.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын Ерөнхий архитекторын саналыг үндэслэн хотын Зөвлөл тус тус батална.
7.3.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн барилгажилтын төслийг Хүннү хотын Ерөнхий архитектор баталж, хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасан төлөвлөгөөний төсөл нь Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг боловсруулах үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн Долдугаар бүлэгт заасан журмыг баримталж, олон нийтийн оролцоог хангана:
7.4.1.оршин суугчийн оршин суугаа газраас 300-500 метрт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв, худалдаа, үйлчилгээний газарт хүрэх боломжтой байх;
7.4.2.хотын тээврийн хэрэгсэл нь хос болон цахилгаан тэжээлтэй байх;
7.4.3.инженерийн бэлтгэл арга хэмжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан болон хийн хангамж, зам, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтэц, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барих ажлыг нэн тэргүүнд зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлэх;
7.4.4.инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний төлөвлөлт, бүтээн байгуулалтад шинэлэг инновац бүхий технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.