12 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо

12.1.Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Зөвлөлд санал, хүсэлтээ тавих эрхтэй.

12.3.Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлын холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах, аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хуулийг үндэс болгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.