13 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо
13.1.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх үүрэгтэй.
13.2.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.